Хотын даргаа, цементэн ширэнгийн эзэн Б.Чойжилсүрэндээ хариуцлага хэзээ тооцох вэ…

Нийслэл хотыг цементэн ширэнгэ болгогчдын нэг нь УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэдэгтэй маргах хүн олдохгүй л болов уу. Түүний барьсан барилгууд өдгөө зогсоол, сургууль, цэцэрлэгийн асуудал ихтэй болсныг бүгд мэднэ.

Гэтэл тэр дахиад Хан-Уул дүүргийн 20-р хороо Лавай захын урд туул голын эрэг дагуух газарт Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн Хурд групп найман блок орон сууц барихаар ажлаа эхлүүлжээ.

Түүний энэ ажлыг тухайн орчинд байдаг орон сууцны хорооллынхон эсэргүүцэж, холбогдох албан тушаалтнуудад гомдлоо мэдүүлж эхэлжээ.

Учир нь, тухайн орчинд нь улсын сургууль байхгүй. Хамгийн ойр нь 2.7 км-ын зайд, автобусны гурван буудлын цаана байлаг 15 сургууль аж.

Уг нь тухайн тойргоос УИХ-д нэр дэвшсэн МАН-ын гишүүд нь Б.Чойжилсүрэнгийн барилгын ажил эхлүүлсэн газарт сургууль, цэцэрлэг барина гэж амлажээ. Иргэд ч түүнд нь итгэж саналаа өгсөн байна.

Харамсалтай нь одоо тэрхүү амлалтаа мартчихсан гэмээр алга болчихож.

Тиймээс иргэд хотын дарга Х.Нямбаатарт хандаж, тухайн хэсэгт сургууль, цэцэрлэг бариулахыг хүсээд байгаа юм.

Өмнө нь, хэдхэн сарын өмнө Б.Чойжилсүрэн сайдын компани “UB palace”-ийн газрыг худалдаж авсан бөгөөд тэнд орон сууц барих гэж байгаа талаар олон нийт цахим орчинд эсэргүүцсэн. Гэвч Б.Чойжилсүрэн “Миний хамаарал бүхий компанийн залуус “UB palace”-ийн газрыг худалдаж авсан нь үнэн. Цаашдаа юу хийх, юу барихаа шийдээгүй байгаа” гэж хариулж байв.

Харин Хотын захирагч Х.Нямбаатар ч “Хоёр хуулийн этгээдийн хоорондох бизнесийн харилцаанд бид оролцох боломжгүй. Одоогоор тухайн газар дээр барилга барих зөвшөөрөл хүссэн бичиг, баримт ирээгүй” гэж өмөөрөнгүй хариулсан.

Тэгвэл энэ удаа Туулын эрэгт тулгаж барихаар төлөвлөөд байгаа барилгыг нь хэрхэх юм бол… Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг гэдэг шиг хотыг цементэн ширэнгэ болгосныг нь мэдсээр байж Б.Чойжилсүрэн сайддаа барилгын зөвшөөрөл олгосоор байх юм байх даа, энэ “том” дарга нар нь…  

Эх сурвалж: Erennews.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.