Цахимаар танилцсан 16-17 насны охид О-г хэл амаар доромжлон, биед нь халджээ

Энэ сарын 16-ны өдөр олон нийтийн цахим сүлжээнд “…насанд хүрээгүй байж болох охид нэгнийгээ хэл амаар доромжилж, улмаар бие эрх чөлөөнд халдсан” бичлэг нийтлэгдсэний дагуу бүртгэлд авч, Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байна.
Шалгалтын явцад 2025 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 настай, эмэгтэй Ц, 17 настай, эмэгтэй Э нар нь цахимаар танилцсан 17 настай, эмэгтэй О-г хувийн таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд нь халдаж, бичлэг хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд хохирогчийн биед учирсан хохирлыг тогтоохоор холбогдох байгууллагад тогтоол хүргүүлжээ.
Хохирогчоос дээрх асуудалтай холбогдуулан, тухайн үед цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандаагүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитой нотлох ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.


