Тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол зонхилжээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 1 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 72 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.  

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 69.0 хувь нь гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер, худалдан авах ажиллагаатай холбогдох өргөдөл, гомдол зонхилжээ. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 304 өргөдөл, гомдлын 49-ийг нь шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 11-10 тусгай дугаараар 186 дуудлага хүлээн авчээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.