Хархорум хотын бүтээн байгуулалтын зайлшгүй хэрэгцээнд газар чөлөөлөх журмыг батална

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх болон танилцана.

  • Концессын гэрээнд нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл/
  • Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих, нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нөхөн олговортойгоор газар чөлөөлөх журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл – Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавих журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Цахим хуудас хөтлөх, ил тод, нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам, /Нээлттэй мэдээллийг ил тод байлгах болон ил тод байдлын шалгуур үзүүлэлт тогтоох, үнэлгээ хийх журам/
  • Бусад асуудал*

Танилцах асуудал:

  • “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар
  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км хүнд даацын хатуу хучилттай авто замын төслийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээ, цаашид авах арга хэмжээний талаар
  • Мах болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт болон үнийн төлөв байдлын талаар
  • Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын оролцогч Талуудын 17дугаар Бага хурал (COP17)-ын бэлтгэл ажлын явцтай тус тус танилцана. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.