Ван И Сергей Шойгу-тай стратегийн хэлэлцээ хийжээ

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Бээжин хотноо ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу-тай стратегийн хэлэлцээ хийлээ.

Ван И хэлэхдээ, Хятад, Орос дэлхийн томоохон гүрнүүд бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон болсны хувьд илүү шударга, тэгш дэлхийн засаглалын тогтолцоог байгуулах ёстой гэжээ.

Ван И цааш нь хэлэхдээ, Хятад, Орос хоёр орон хамгийн том хөрш орнууд бөгөөд шинэ эриний иж бүрэн стратегийн түншүүд учраас хоёр орны харилцааны томоохон асуудлаар нягт харилцаатай байх нь зүйтэй бөгөөд бие биенийхээ язгуур ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжлэгээ эрчимжүүлэх нь зүйтэй. Төрийн тэргүүн нарын удирдлага нь Хятад-Оросын харилцааны өндөр түвшний хөгжлийн хамгийн том давуу тал бөгөөд үндсэн баталгаа болж байна. Хятад улс Оросын талтай хамтдаа хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, хоёр орны харилцааны хөгжлийг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.

Сергей Шойгу хэлэхдээ, Хятад улстай нягт хамтран ажиллаж, бие биенээ тууштай дэмжиж, олон талт механизмд хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, улмаар Орос,Хятадын өндөр түвшний хөгжлийн хандлагыг хадгалж, илүү шударга олон туйлт ертөнцийг байгуулахыг ахиулахад бэлэн байна гэжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.