Чөлөөтийнхэн есөн медаль хүртжээ

ОХУ-д Красноярск хотод зохион байгуулагдсан 37 дахь удаагийн Иван Ярыгиний нэрэмжит олон улсын тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн холбооны тамирчид бахдам амжилт үзүүллээ.

Тус тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн байна.

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Мөнх-Эрдэнэ алтан медаль, эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд залуу тамирчин Т.Түвшинжаргал алтан медаль, 72 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг мөнгөн медаль хүртжээ.

Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд ОУХМ Б.Отгонтуяа, 57 кг-д ОУХМ Б.Хулан, 59 кг-д ОУХМ Х.Болортуяа, 65 кг-д ОУХМ Т.Энхжин, 68 кг-д залуу тамирчин Э.Одгэрэл, 76 кг-д ОУХМ Г.Уртнасан нар хүрэл медаль тус тус хүртлээ.

Эрэгтэй тамирчид Б.Мөнх-Эрдэнээс бусад нь төдийлөн амжилттай барилдаж, медальт байрт шалгарч чадсангүй.

Энэ удаагийн тэмцээний онцлох амжилтын эзэн нь эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд түрүүлсэн Б.Мөнх-Эрдэнэ байлаа.

Чөлөөт бөхийн Үндэсний шигшээ баг, “Төгс” дэвжээний тамирчин, ОУХМ Б.Мөнх-Эрдэнэ Монголын эрэгтэй тамирчдаас 27 жилийн дараа Иван Ярыгиний тэмцээний алтан медалийг эх орондоо авчирч байгаа юм. Тэрбээр тэмцээний “ШИЛДЭГ” тамирчнаар тодорч, Монголын чөлөөт бөхийн түүхэнд дахин нэгэн бахархалт хуудсыг нээлээ. Энэхүү амжилтууд тамирчдын уйгагүй хөдөлмөр, дасгалжуулагчдын нөр их хичээл зүтгэлийн бодит илэрхийлэл юм.

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жинд “Хилчин” спорт хороо, “Хантайшир” бөхийн дэвжээ, “Транс капитал” компанийн тамирчин, Т.Түвшинжаргал гайхалтай барилдаан үзүүлэн аваргын алтан медаль хүртжээ. Мөн жинд өрсөлдсөн “Хангай Хайрхан” дэвжээний тамирчин Г.Уртнасан хүрэл медаль хүртсэн. Эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд өрсөлдсөн, Хилийн хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга, ОУХМ Зоригтын Болортунгалаг хөлдөө бэртгэл авсан учир, алтан медалын төлөө  барилдаж чадаагүй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.