Жүдочид Парисыг зорилоо

Жүдо бөхийн 2026 оны анхны олон улсын цуврал тэмцээн “Парисын их дуулга” тэмцээнээр эхлэх гэж байна. Тус тэмцээн энэ сарын 07-08-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд Их дуулгад оролцох үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид өнөөдөр Франц улсын зүг хөдөллөө.
Парисын их дуулгад:
Ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар
Дасгалжуулагч МУГД П.Нямлхагва, Г.Болдбаатар
-60кг Э.Ариунболд, Т.Түмэнжаргал
-66кг Ё.Басхүү, Ө.Жанцандорж
-73кг Л.Анхзаяа, О.Уранбаяр
-81кг О.Шинэбаяр
-48кг Г.Наранцэцэг, Ж.Анударь
-52кг М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа
-57кг Т.Ариунзаяа
-63кг Л.Энхрийлэн
-78кг О.Хүслэн, А.Дуламсүрэн нар оролцоно.


