Хоёр хээрийн түймэр гарч, унтраахаар 143 хүн ажиллаж байна

Онцгой байдлыг газарт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд өчигдөр /2026.05.13/ хоёр удаагийн хээрийн түймэр бүртгэгдэж, холбогдох байгууллагууд унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Тодруулбал, Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн хогийн цэгт 10:40 цагт хээрийн түймэр гарсан бол мөн сумын “Бадрах” III багийн “Бор-Өндөр” гэх газарт 20:30 цагт дахин хээрийн түймэр бүртгэгджээ. Түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг болон сумын мэргэжлийн ангийн нийт 143 алба хаагч, 24 автомашинтайгаар ажиллаж байгаа аж.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.