Элсэлтийн шалгалтын бүртгэл V/15-ны 18:00 цагт хаагдана

2026 оны “Элсэлтийн шалгалт”-ын бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна. Бүртгэл Улаанбаатар хотын цагаар тавдугаар сарын 15-ны 18:00 цагт хаагдана. Иймд бүртгүүлж амжаагүй болон шалгалт өгөх хичээлээ сонгож, төлбөр төлж баталгаажуулаагүй шалгуулагчид дээр заасан хугацаанаас өмнө бүртгэлээ баталгаажуулахыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)- өөс зөвлөлөө. Бүртгэлийн хугацаанд та бүхэн шалгалт өгөх хичээлээ нэмэх боломжтой. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг анхаарна уу.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.