Хэнтий аймгийн Дадал суманд хээрийн түймэр гарчээ

Онцгой байдлын газар Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Хуурай залаа” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлага тавдугаар сарын 20-ны өдрийн 17.05 цагт иржээ.
Энэ дагуу тус сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Улмаар мөн өдрийн 18.00 цагт цурамд оруулж, 19.30 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 2 га талбай өртөж шатсан гэдгийг ОБЕГ мэдээллээ.


