“АМИНЫ ОРОН СУУЦ ЭКСПО” үзэсгэлэн болж байна

Барилгачин худалдааны төвд өнөөдөр “Амины Орон Сууц Экспо-2026” үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд ХББОСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Барилга, барилгын материалын бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Мөнхтөр “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар тэргүүтэй салбарын төлөөлөгчид, барилгачин аж ахуйн нэгжүүд оролцов.
Иргэдийн эрүүл, тав тухтай, эрчим хүчний хэмнэлттэй орчинд амьдрах хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн 5 дугаар сарын 15–17-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжилнэ.

Үзэсгэлэнгээр аж ахуйн нэгж амины орон сууц барих, засвар шинэчлэл хийх, инженерийн дэд бүтэц шийдвэрлэх, халаалтын систем шинэчлэх, дулаан алдагдлыг бууруулах зэрэг цогц шийдлүүд, бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ технологийг дэлгэн танилцуулж, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч байна.
Үзэсгэлэнгийн үндсэн чиглэлүүд:
– Амины орон сууц, барилга угсралт
– Барилгын материал
– Интерьер, дотоод засал
– Гадна тохижилт
– Инженерийн шийдэл
– Ухаалаг технологи
– Санхүүгийн үйлчилгээ
– Барилгын тоног төхөөрөмж
Үзэсгэлэнгийн хүрээнд иргэд болон мэргэжилтнүүдэд зориулсан үнэ төлбөргүй семинарууд болно.
Тавдугаар сарын 16-ны өдөр: “Амины орон сууцны төлөвлөлт”
Тавдугаар сарын 17-ны өдөр: “АОС халаалт, инженерийн шийдэл”
Мөн барилгын компаниуд, материал нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдын B2B уулзалтууд зохион байгуулагдаж, шинэ түншлэл, хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ.


