“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн “зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх” гэрээний төрлөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарт даалгав.

“Байдрагийн усан цахилгаан станц” төслийн ТЭ3Ү-д бүтээн байгуулалтын ажлыг 2026-2030 онд гүйцэтгэх, 2030-2055 онд ашиглалт болон урсгал засвар үйлчилгээг хийж хүлээлгэн өгөх нөхцөлөөр 25 жилийн хугацаатай төлөвлөжээ.

Төсөл хэрэгжсэнээр төвийн бүсийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр буюу усан цахилгаан станц нь нийгмийн болон иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, усан цахилгаан станцаас эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.