Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг аварчээ

Онцгой байдлын албанд Дундговь аймаг, Сайнцагаан сум Далай багийн “Далай” хороолол гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 5 км/ А0202 чиглэлийн автозамд суудлын хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн хавчуулагдсан тухай дуудлага 06.15-ны өдрийн 22:35 цагт ирсэн авсан.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын чиглэлд зорчиж явсан иргэн Б-ын “Toyota Crown” загварын суудлын автомашин, Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын чиглэлд зорчиж явсан иргэн С-ийн “Toyota Prius 20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Toyota Crown” загварын автомашины жолооч иргэн Б /25 настай, эрэгтэй/-ын баруун хөл автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн.


