3×3: “Улаанбаатар Амазонс” баг дэлхийн чансааг тэргүүллээ

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн “FIBA 3×3 Vienna Women’s Series” тэмцээн Австрийн Вена хотод болж өндөрлөлөө. 12 орны шилдэг 12 баг оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Амазонс” өрсөлдөж хоёрдугаарт байр эзэлсэн билээ. Энэ тоглолтын дараа FIBA 3×3-аас мэргэжлийн тэмцээний амжилтаар оноо олгож эрэмбэлдэг. Энэ жагсаалтыг “Улаанбаатар Амазонс” баг анх удаа тэргүүлээ. Энэ нь Монголын баг анх удаа дэлхийн чансааг тэргүүлсэн тохиолдол боллоо.

“Улаанбаатар Амазонс” баг он гарсаар “Chengdu”-д зургаа, “Manila”-д найм, “Shanghai”-д дөрөвдүгээр байрт орсон. Харин сүүлийн тэмцээн “Vienna”-д хоёрдугаар байр эзэлж чансааны 80 оноо авснаар нийт 220 оноогоор мэргэжлийн 36 багийг тэргүүлж эхэллээ. “Улаанбаатар Амазонс” багийн араас АНУ, Герман, БНХАУ /Бээжин/, Канадын багууд удаалж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.