Завьт эргүүл Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ голд есдүгээр сарын 15 хүртэл ажиллана

Нийслэлийн хэмжээнд болзошгүй гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2026 оны “Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/853 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ыг дуустал Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлээр алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ.

Өнгөрсөн 2025 онд завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн гол усны ослын 39 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гол осолдож болзошгүй 36 хүний амь насыг авран хамгаалж ажилласан.

Мөн голын эрэг дагуу амарч зугаалж байсан 11120 том хүн, 5231 хүүхэд, нийт 16351 иргэнд сэрэмжлүүлэг яриа хийж, 6457 ширхэг санамж хуудас тараан, 1054 тээврийн хэрэгслийг голын салаа болон үерийн хаялага, ногоон бүсээс 25-50 метрийн зайд байрлуулан аюулгүй байдлыг хангасан. Нийслэлийн хэмжээнд гол, усны ослоос аврах, урьдчилан сэргийлэх зорилгоор завьт эргүүл 16 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.