Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд Оюутолгойн үйл ажиллагаанд хууль бус саад хийж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох үүрэг өглөө

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Цагаан хад орчимд Оюу толгойн зэсийн баяжмалыг экспортод гаргахыг зогсоох зорилго бүхий “Эрс шинэчлэл хөдөлгөөн”-ийхөн зам хаасан гэх асуудалд Ерөнхий сайдын зүгээс ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд холбогдох үүргийг өгчээ. Тодруулбал, Ерөнхий сайд Н.Учралын зүгээс хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа ААН-ийн үйл ажиллагаанд хууль бус хориг саад хийгчдэд хариуцлага тооцох тухай тусгайлсан үүрэг өгсөн байна.


