Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох гурван байршилд дулааны шугам угсрахаар авто замын хөдөлгөөнийг хаажээ

Баянзүрх дүүргийн 25-р хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 3 байршилд дулааны шугам угсрахаар болж, Нарны зам дагуух авто замыг хэсэгчлэн хаасан байна. Авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-ны 00:00 цагт нээхээр төлөвлөжээ. Иргэд, жолооч нарыг авто замын түр хөдөлгөөн зохион байгуулалтын зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг санал болголоо.


