Гал түймрийн дөрвөн тохиолдлыг унтраажээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн хоногт улсын хэмжээнд гал түймрийн хэд хэдэн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид шуурхай ажиллан галын аюулыг бүрэн унтраалаа. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 10.01 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар багт хашаа шатаж байна гэсэн дуудлага ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн бүрэлдэхүүн очиход иргэн Т-ийн 4 метрийн урттай хашаа, төмөр торхтой хог шатаж байсныг унтраасан байна. Өдрийн 12.24 цагт нийслэлийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах орон сууцны агааржуулалтын хоолойноос утаа гарч байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид шуурхай очиж, иргэн М-ийн байрны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг унтраалаа.

Мөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрны гаднах хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 14.30 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ажиллаж, 2х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт гарсан галыг бүрэн унтраасан байна. Харин өнөөдөр буюу зургаадугаар сарын 24-ний өдрийн үүрээр 04.16 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгойн задгайд гэр шатаж байна гэсэн дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 3×3 метрийн хэмжээтэй амбаар болон эд хогшил шатаж байсныг ажиллан унтрааж, галын аюулыг бүрэн унтраасан байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.