Зам хааж, засвар хийж буй байршлууд

Нийслэлийн Замын хөгжлийн газраас энэ онд хэд хэдэн байршилд явган хүний зам болон эвдрэлтэй авто замыг сэргээн засварлах, шинээр зам тавих төлөвлөгөөг баталсан. Энэхүү ажлын хүрээнд төвийн зургаан дүүргийн авто зам засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн эрчимтэй үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Дамбадаржаагийн эцсийн буудлаас Бэлхийн авто зам хүртэлх хэсгийг шинэчлэхээр болжээ. Засварын ажилтай холбоотойгоор тус замыг зургаадугаар сарын 20-ны 00:00 цагаас 21-ний өдрийн 23:00 цаг хүртэл бүрэн хаах тул жолооч та бүхэн хөдөлгөөний чиглэлээ зөв сонгон хөдөлгөөнд оролцыг анхааруулж байна.

Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох авто замын ажил болон дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлтийг хийж гүйцэтгэхээр болжээ. Үүнтэй холбоотойгоор “Миний дэлгүүр”-ийн хойд талаас Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг дараах хуваарийн дагуу хязгаарлана.

“Миний дэлгүүр”-ийн хойд талаас “Шинэ Монгол” сургуулийн баруун тал хүртэлх замыг энэ сарын 16-наас 30-ны өдрийг хүртэл хаана.

“Шинэ Монгол” сургуулийн баруун талаас Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж хүртэлх замыг ирэх сарын 1-нээс 15-ны өдрийг хүртэл хааж, шугам сүлжээний ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд хөдөлгөөний чиглэлээ зөв сонгон, бусад замыг ашиглаж хөдөлгөөнд оролцоно уу.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.