“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “Чөлөөлье” бодлогын ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станц, аялагчдын амрах цэг, худалдаа үйлчилгээний цогц шийдлийг нэг дор бүрдүүлсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээлтээ хийлээ. “Ногоон өртөө” түлш шатахуунд төлж гадагш урсах 200 сая долларыг Монголдоо, монгол хүнд үлдээх үр өгөөжийн шанг татаж байгааг ...

Дэлхийд тэргүүлэгч Catl компани Монгол Улсад төсөл хэрэгжүүлнэ

-Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлогын үр дүнд бий болж буй дэд бүтцийн орчин олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж байна- БНХАУ-ын Далянь хотноо 2026 оны зургаадугаар сарын 23-25-нд болж буй Дэлхийн эдийн засгийн форумын “Зуны Давос” чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Чуулганы үеэр Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Contemporary Amperex Technology Co., Limited буюу CATL /Си-Эй-Ти-Эл/ компанийн ...

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүрд амьдрахад таатай хот болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, хүүхдийн хөгжлийн ордны чиг үүрэг, хөгжлийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж, “Хүүхдийн ордон 2”-ын ...

Ерөнхий сайд инновац, ногоон хөгжил, эрчим хүчний салбарт хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллага (ДЭЗЧУБ)-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Алаис Цвинггитэй /2026.06.24/ уулзав.  Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдсонд нь баяр хүргээд Монгол Улс дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй сорилтуудыг даван туулах, зорилт, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ...

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн форумын 17 дахь удаагийн “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулганы албан ёсны нээлтийн нэгдсэн /2026.06.24/ хуралдаанд оролцов. Хуралдаанаар дэлхийн эдийн засаг, худалдаа, технологи, инновац, үйлдвэрлэл, эрчим хүчний шилжилт болон бүс нутгийн хамтын ажиллагааны өнөөгийн чиг хандлага, тулгамдсан сорилт, шинээр бий болж буй боломжийн ...

Монгол, Туркийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах хэлэлцээрийг үзэглэлээ

​​​​​​​Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНТУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд Яшар Гүлэртэй албан ёсны уулзалт хийлээ. Сайд нар эхлээд ганцаарчилсан уулзалт хийж, хагас зуу гаруй жилийн түүхтэй дипломат харилцаа болон батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашдын стратегийн чиг хандлагын талаар санал солилцов. Дараа нь Монгол Улс, Бүгд Найрамдах Турк ...

Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ /2026.06.23/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийлээ.  БНХАУ нь Монгол Улстай хөгжүүлж буй харилцаагаа чухалчлан үзэж, хөрш орнуудтайгаа “Найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх бодлого баримталж ирснийг Монголын тал сайшаав.  Уулзалтаар ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьяам Жайшанкар бараалхлаа.    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэг Улсыг манай “гуравдагч хөрш”, Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь оюун санааны итгэлт түнш хэмээн үздэгээ хэлж, “Стратегийн түншлэл”-ийн харилцаа бүхий л салбарт хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Мөн тус улсын Ерөнхийлөгч Дроупади ...

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Др.С.Жайшанкар бараалхлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургадугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др.Субраманьям Жайшанкарыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэмсэг ноён С.Жайшанкартай уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлээд, Энэтхэг Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь итгэлт түнш бөгөөд хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, хамтын ажиллагааны цар ...

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсголыг 2026 оны 06 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Ерөнхий хяналтын сонсголын сэдэв: “Малчны тухай хуулийн хэрэгжилтийг дүгнэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.