УИХ-ын гишүүн С.Замира ганцхан жилд хөрөнгөө 2.4 тэрбум хүргэжээ

​  УИХ-ын гишүүн С.Замирагийн хөрөнгө гэнэт өссөн нь олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Түүний хувьд ИЗНН-ын жагсаалтаар парламентын гишүүн болсон бөгөөд хоёр компани эзэмшдэг нэгэн. Тэр 2023 онд 4 тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэж мэдүүлж байсан бол 2024 онд “алга болжээ”. Харин 2024 оны ХОМ-тээ Хөрөнгө борлуулсны орлого 85 сая төгрөгийг ч мэдүүлсэн байгаа юм. Гэвч ХОМ-ээс нь харвал хөрөнгө борлуулсан орлогоос нь хэд давсан нь илэрхий. ...

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

Долоо хоног бүрийн Лхагва гаригт болдог Засгийн газрын ээлжит хуралдааныг тодорхой шалтгааны улмаас өнөөдөр /2025.09.02/ хуралдуулахаар болжээ. Өнөөдрийн хуралдаанаар: -“Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -“Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах, эрх олгох тухай” Засгийн газрын тогтоолын ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчаар оролцож, үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжилд ШХАБ-ын гүйцэтгэж буй үүргийг онцлон тэмдэглэж, Монгол Улс энхийг эрхэмлэсэн, ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин угтлаа

​​​​​​​ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин, гэргий Пөн Лиюань нар албан ёсоор угтлаа. Угтах ёслолын дараа ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнууд, ШХАБ+ хүрээнд оролцогч орнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн, гэргий ...

Э.Батшугар: Монгол Улсын Засгийн газар сансар судлалын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа

Э.Батшугар: Монгол Улсын Засгийн газар сансар судлалын салбарт онцгой ач холбогдол өгч байгаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар өнөөдөр Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагын (АНДСХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Жианг Хуй-г хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр тал сансар судлалын салбарын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх ...

Австралийн холбооны улсын Амбан захирагч Монголд айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны 09 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болох энэ айлчлал Монгол Улсын Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ...

Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаантай холбоотойгоор намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулсан намын Үндсэн дүрмийг хэлэлцэв. Учир нь 2023 онд батлагдсан Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд энэ онд багтаж Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэн боловсруулж, Улсын Дээд шүүхэд бүртгүүлэх үүрэг хүлээсэн. ...

АН-ын дарга хэн байхаас шалтгаалж МАН-ын дарга тодорно

АН-ын ҮБХ өнөөдөр хуралдана. 380 гаруй гишүүнтэй тус хорооны хуралдаанаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Мэдээж нөхдийнхөө зөвлөсний дагуу болон өөрийгөө намын даргад нэр дэвшүүллээ гэсэн олон хүн бий. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу, О.Алтангэрэл, Ж.Баярмаа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл. Тэдний зарим нь үнэндээ АН-ын дарга болох ...

Б.Батбаатар нэр цэвэр үлдэхээр Засгийн газраас гарна

ИЗНН-ын дарга Б.Батбаатар нэр цэвэр үлдэхийн тулд Засгийн газраас гарахаар болжээ. Хөөрхий намын даргаасаа түрүүлээд өнөөх УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь мэдэгдчихнэ билээ. Б.Батбаатарын хувьд АН хамтарсан Засгийн газраас гарсны дараа БОУАӨ-ийн сайд болж, МАН-тай гар барьсан. Харамсалтай нь гурван сарын ч нүүр үзэлгүйгээр сайдын суудлаа өгөхөөр болжээ. Мэдээж түүний хувьд давхар дээлэндээ хоргодон, зууралдаж болно. Гэхдээ АН ...

Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул “Төгрөгнуурын энержи” ХХК-т олгосон хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.