Ерөнхийлөгч Казакстан улсад 20 жилийн дараа айлчлахаар мордоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар улсад төрийн айлчлал хийхээр мордоно. Өнөөдөр эхлэх тус айлчлал энэ сарын 23-нд өндөрлөнө. Энэхүү айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Мөн Монгол-Казахстаны ...

Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюаныг (2026-04-14) хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр талууд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий хөршүүдийн хувьд хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж, нээлттэй ярилцав. Ерөнхий сайд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л түвшинд эрчимтэй ...

Зөвшөөрлийн шинж чанартай 146 төрлийн баримт бичгийн шаардлагыг цуцаллаа

Монгол Улсын Засгийн газраас жижиг, дунд бизнес эрхлэлтийг дэмжих, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор 146 төрлийн бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэхэд тавигддаг байсан дүгнэлт, гэрээ зэрэг бичиг баримтын шаардлагыг цуцаллаа. Үүнд дугуй засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг нийтлэг үйлчилгээний чиглэлийн бизнесүүд хамрагдаж байна. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжүүд Төрийн үйлчилгээний нэгдсэн e-business.mn системээр ...

“Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Эх түүх-Нэг Монгол” уриатай “Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн” Төрийн ордонд эхэллээ. Зөвлөгөөнөөр түүхийн хичээлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үр дүн, сургалтын орчин, багшлах хүний нөөц, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш бэлтгэх, чадавхжуулах тогтолцоог сайжруулах, түүхийн шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаа, үр дүн, ...

Ерөнхий сайд Н.Учрал: COP-17 бол хөрөнгө оруулалт татах боломж

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) 2026 оны наймдугаар сарын 17–28-нд Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл хангахад Конвенцын Нарийн бичгийн даргын газар болон холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлэн ...

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр (2026.04.14) Төрийн нууцын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл, Л.Мөнхбаясгалан, Х.Тэмүүжин, Г.Хосбаяр, Ө.Шижир нар өргөн мэдүүлэв. Монгол Улсад 1995 онд Төрийн нууцын тухай хууль, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль батлагдсанаар төрийн нууцыг хамгаалахтай холбогдсон харилцааг анх удаа хуулиар зохицуулж, төрийн нууцыг хамгаалах тогтолцоо, эрх зүйн ...

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг элчин сайд А.Сейтакыновыг хүлээн авч уулзжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Сейтакыновыг 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзав. Сайд Б.Батцэцэг сүүлийн жилүүдэд хоёр улсын Төрийн тэргүүн нарын хүчин чармайлт, ойр нягт хамтын ажиллагааны үр дүнгээр Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн голлох салбарт амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун ...

Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсаас гадаадын улсуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа. Элчин сайдууд ёс зүйтэй, сахилга, хариуцлагатай байж, үндэсний язгуур эрх ашгийг ямагт дээдлэх, суугаа болон тухайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, эх хэл, түүх, соёл, зан заншил, уламжлалаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллах үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Багануур” ХК-ийн уурхайчид, ажилтан, албан хаагчидтай уулзлаа. 48 жилийн турш төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээг тасралтгүй хангаж, иргэдийн ая тухтай амьдрал, орон нутаг, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн хамт олонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ. Тэрбээр төрийн ...

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах агуулгатай энэхүү хуулийн төслийг өчигдөр чуулганаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд хэлэлцэх нь зөв эсэхээр өнөөдөр 10:00 цагт санал хураалт явуулахаар товлоод байсан юм. Үүний дагуу санал хураалт явуулах гэтэл УИХ дахь АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.