Цагтаа УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд явсан Н.Цэрэнбат даргын суудал сэлгэж явсаар өдгөө “Эрдэнэс Тавантолгой” компани руу шунаж яваа бололтой. Уг нь тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилоод байгаа. Гэтэл Н.Цэрэнбат үүрэг гүйцэтгэгчийг нь “мөргөж”, өөрөө очихоор МАН-ын “цагаан байр” болон Төрийн ордны зүүн жигүүрээр эргэлдэх болжээ. Сайд байхдаа Богд уулын газрыг “будилуулж”, УИХ-ын ...
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн саяхан Байнгын хорооны хуралдааны үеэр “Намайг дулааны үнийг хоёр дахин нэмье гэвэл ардын дайсан мэтээр цоллох байх. Гэхдээ дулааны үнэ нэмэхгүй л бол цаашид нэг ч орон сууц дулаанд холбогдохгүй” гэж байна билээ. Угаасаа тэр дулааны үнийг нэмсэн, нэмээгүй ардын дайсан. Учир нь, Улаанбаатарын одоогийн түгжрэл, сургууль, цэцэрлэггүй цементэн ширэнгүүдийг Б.Чойжилсүрэн л бий болгосон. Одоо ч ХУД-ийн ...
Парламентын танхимд жагсаалтын, тойргийн гэсэн хоёр төлөөлөл бүхий гишүүд бий. Тэдний дунд тойргоос гарсан Даваагийн Цогтбаатар суугаа. Уг нь хуулиа хэрэгжүүлдэг улсад бол аль хэдийн эгүүлэн татах ёстой. Гэсэн ч өнөөг хүртэл өргөсөн тангарагтаа үнэнч мэт дүр эсгэсээр байгаа. Д.Цогтбаатарын хувьд Хөгжлийн банкны хэрэгт холбогдож, тэр үедээ УИХ-ын сонгуульд нэр дэвшин, ялалт байгуулсан ч хууль, цаазтай Монгол Улсад байгаагийн хувьд ...
УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Гурилаа гуйдаг орон болох вий” хэмээсэн нь үнэндээ эх орныхоо төлөө бус өөрийнхөө амбицыг өсгөхөөр хэлсэн үг гэлтэй. Учир нь тэр төвийн бүсээс сонгогдсон. Тэр ч утгаараа газар тариалангийн салбарын төлөө дуугарч буй мэт харагдсан. УИХ-аар гурил, улаанбуудайг татвартай болгох талаар хэхэлцэж эхэлсэн нь цаангуураа хэдэн гурилын үйлдвэрийн захиалга гэдгийг парламентын гишүүд ч төвөггүйхэн тайлбарлаж байгаа. ...
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.05.02) Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Улсын Их Хурлаас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд суурьшлын бүс шинээр байгуулах хот төлөвлөлтийг хийхдээ иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг ...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат ...
УИХ дахь АН-ын бүлгийнхэн өчигдөр үдээс хойших чуулганы хуралдаанд оролцсонгүй. Уг нь үдээс өмнөх хуралдааны үеэр хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор бүлэг санал нэгдэх шаардлагатай байна хэмээн завсарлага авсан. Харамсалтай нь үдээс хойших хуралдаанд “давхар дээл”-тээс бусад нь үл тоон танхимд орсонгүй. УИХ-ын дарга нь урьж, залаад ч ирсэнгүй. Бүлгийн дарга О.Цогтгэрэл завсарлага авахдаа “Үдээс хойших хуралдаанд Монгол Улс ...
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Мадрид хотноо байрладаг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын төв байранд зочилж, Ерөнхий нарийн бичгийн дарга З.Пололикашвилитай ажлын уулзалт хийлээ. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг аялал жуулчлалын салбарыг Монгол Улсын Засгийн газар эдийн засагт чухал үүрэгтэй голлох салбар болгохыг зорьж буйг онцолж, энэ чиглэлээр хэрэгжүүлж ...
Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлээд байна. Энэхүү платформ нь иргэд Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болсон. Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрийн хугацаанд нийт ...
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Бүгд Найрамдах Солонгос ...