Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өнөөдөр (2026.10.08) Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэхь “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга, ...
Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан зохион байгуулсан “Багш нарын төлөө хамтдаа” ахмад багш нарын зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал үг хэлэхдээ Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсролын салбар гэдгийг онцлов. Засгийн газар “Эрдэм боловсролтой монгол хүн” зорилт хэрэгжүүлж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласныг хэллээ. Боловсролын хөгжлийн гол тулгуур нь багш нар. Засгийн ...
Засгийн газар өнөөдөр /2026.10.05/ ээлжит бусаар хуралдахаар болжээ. Энэ тухай ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийх үедээ хэллээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ямааны годрон өвчинтэй холбоотой авах арга хэмжээний асуудал багтсан байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно. Дэлгэрэнгүй...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн багш, ажилтан, суралцагчидтай уулзав. Ерөнхийлөгч, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд коллежийг төгсөгчид болон одоо суралцаж байгаа, ирээдүйд суралцах оюутнууд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, ...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна. Ерөнхийлөгчийг аймгийн төв талбайд хүрэлцэн ирэхэд Эрдэнэт цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа. Ерөнхийлөгч улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл, урлаг, аж үйлдвэрийн томоохон төв болон хөгжиж буй Орхон аймгийн иргэдтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, ...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улс дахь албан ёсны айлчлалынхаа үеэр /2026.09.30/ тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэйгээ уулзаж, Засгийн газрын бодлогоо танилцуулав. Ерөнхий сайд Н.Учрал энэ удаагийн айлчлал нь Засгийн газрын тэргүүний түвшинд найман жилийн дараа болж байна. Олон жил дуусдаггүй яриаг дуусгаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн санхүүжилтийг шийдвэрлэлээ. Аялал жуулчлал, тээвэр логистик ...
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 30 гишүүн боловсруулсныг өнөөдөр (2026.09.29) С.Цэнгүүн, Ч.Анар, Г.Лувсанжамц, Б.Мөнхсоёл, Г.Хосбаяр нарын гишүүд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүллээ. Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон төрийн санхүү, улсын төсвийг батлах бүрэн эрх, мөн төсвийн ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлэхээр хуулийн ...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.09.29/ Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Т.Шимизү, Япон, Монголын нийгэмлэгийн тэргүүн Ш.Күбота тэргүүтэй найрамдлын нийгэмлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы харилцааг хүн төвтэй “Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд хүргэхэд манай улсыг зүрх сэтгэлээрээ ...
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын цахим платформын шинэчлэлийг танилцуулж, парламентын үйл ажиллагаатай холбоотой хуульд харшлахгүй бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгааг мэдэгдлээ. Шинэчлэлийн хүрээнд parliament.mn сайт бүрэн шинэчлэгдэж, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хуулийн төсөл санаачилсан байдал, хуралдаанд хэлсэн үг, хөрөнгө орлогын мэдээлэл зэрэг иргэдийн хяналт тавихад шаардлагатай мэдээллийг ...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав. Ерөнхий сайд Н.Учрал, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт өндөр ач холбогдол ...