Монгол Улсын Их Хурлын Тамгын газрыг түшиглэн хэрэгжүүлэх “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг дэмжих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дээшлүүлэх нь” төслийн Удирдах хорооны анхдугаар хурал өнөөдөр (2026.09.28) Төрийн ордонд боллоо. Удирдах хороог Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ)-ийн Монгол дахь Суурин төлөөлөгч Лионел Лорон, Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар ...
УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойших хугацаанд төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт” ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулж байна. Уг сонсгол өчигдөр эхэлсэн. Гэвч өнөөдөр ирц бүрдээгүй улмаас хойшиллоо. Сонсголд оролцогчид УИХ-ын гишүүдийг хуралдаа ирж ирцээ бүрдүүлэхийг ...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд Нагояа хотын захирагч Хиросава Ичирог (2026.09.28) хүлээн авч уулзан, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Ерөнхий сайд “Айчи–Нагояа 2026” Азийн XX наадмыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэв. Тус наадамд Монгол Улсаас 300 орчим тамирчин оролцож, дугуйн спортын төрөлд ОУХМ С.Жамбалжамц хүрэл медаль хүртээд байна. Мөн жүдо, чөлөөт ...
Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг, тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд ...
“Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн нээлт Баасан гарагт (2026.09.25) албан ёсоор зарлагдаж, Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оролцогч багуудад хандаж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, ойлгомжтой хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, дуу хоолой тэдний шийдэл хамгийн чухал бөгөөд өндөр ач холбогдолтой хэмээн онцолж байсан билээ. Тэгвэл өнөөдөр (2026.09.26) Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, ...
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Швейцарын парламентын бүлгийн дарга П.Батчимэг, Монгол Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга Дав.Цогтбаатар нар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн гишүүн, Үндэсний Зөвлөл дэх Швейцар-Монголын парламентын бүлгийн дарга Лорен Верлигийн урилгаар тус улсад 2026 оны 9 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд парламентын бүлгийн айлчлал хийв. Тус айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын ...
Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурал, Тамгын газраас өнөөдөр (2026.09.25) ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалт арга хэмжээг нээж хэлсэн үгийнхээ эхэнд, Монгол төрийн эрх барих хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх дээд байгууллагын парламентад Ардын Их Хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, Тамгын газарт ажиллаж ...
Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй, ойлгомжтой, хүртээмжтэй болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, технологи, хиймэл оюун ухааны боломжийг ашигласан бодит шийдлүүдийг хөгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, Азийн сан, Анрид медиатай хамтран зохион байгуулж буй “Нээлттэй парламент” хакатоны 24 цагийн хөгжүүлэлтийн үе шат өнөөдөр /2026.09.25/ эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын дарга ...
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар 2026 оны есдүгээр сарын 27-30-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэ нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын гадаад улсад хийж буй албан ёсны анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай ...
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэр тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзав. Монгол Улс НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 65 жилийн ой энэ онд тохиож байгааг Ерөнхийлөгч онцолж, Монгол Улсын олон талт системд итгэх итгэл ямагт НҮБ-д түшиглэж ирснийг тэмдэглэлээ. Мөн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио ...