Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Тус төслийг 2021 оны 12 дугаар сарын 25-ны бямба гаригт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон юм.Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг хямралд орж 2020 онд 4.6 хувиар агшсан. Гадаад, ...

”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2021 оны 48 дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт батлагдсан хуулиудыг нийтэлжээ. Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам гэсэн ...

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиуд

2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиудыг танилцуулж байна. 1.Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга https://legalinfo.mn/mn/detail/16230709635751 2.Хөдөлмөрийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709584961 3.Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль https://legalinfo.mn/mn/detail/16230709602851 4.Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай ...

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын ”Газпром” НХН-ийн удирдлагуудтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар орсон бөгөөд ОХУ-ын “Газпром” НХН-ийн ТУЗ-ын орлогч дарга Бурмистрова Елена Викторовна, Маркелов Виталий Анатольевич, Ганкевич Мария Александровна тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан ...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Москва хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийв. Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Оросын харилцааны өнгөрч буй зуун жилийн өрнөл, явцыг дүгнэж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, томоохон төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцож, шинэ зууны хамтын ажиллагааны замын зураглалын талаар ойлголцолд хүрэв. Монгол, Оросын ...

Л.Оюун-Эрдэнэ: Авлига, албан тушаалын хэргээр шүүхээс ял авсан хүнийг төрд дахин ажиллуулахгүй

Авлигын эсрэг үндэсний чуулганд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэллээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-нийг Олон улсын авлигын эсрэг өдөр болгон тэмдэглэхээр зарласан. Энэ жилийн хувьд эл өдрийг дэлхий нийтээр “Таны эрх-Таны оролцоо; Авлигад үгүй гэж хэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай улсын хувьд авлигын төсөөллийн индексээр сүүлийн хоёр жилд 35 оноо авч, дэлхийд 111-т эрэмбэлэгдэж ...

Д.Сумъяабазар: Одоо бид хийж харуулах ёстой

“Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форум өчигдөр болж, Нийслэлийн Засаг даргын урилгаар УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгч, НИТХ-ын төлөөлөгчид оролцлоо. Форумын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагыг  хүргэж байна. -Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, ...

Монгол Цахиурын хөндийг байгуулах, Болливудтай хамтран ажиллах, коксжих нүүрсээ Энэтхэгт экспортлох санал тавилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр төр, засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалт хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монгол Цахиурын хөндийг байгуулахад хамтран ажиллах, “Болливуд”-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсээ Энэтхэгт экспортлох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа. Энэхүү айлчлал нь  2010 онд УИХ-ын дарга ...

Шадар сайд аймгийн засаг дарга нартай цаг үеийн асуудлаар цахим хурал хийлээ

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй албаныхан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн цаг үеийн асуудалтай холбогдуулан 21 аймгийн Засаг даргатай цахимаар хуралдав. Коронавируст халдварыэ шинэ мутациас урьдчилсан сэргийлэх, хариу арга хэмжээ, вакцинжуулалтын явц, боомтуудын хяналт шалгалтын бэлэн байдал болон малын гоц ...

Улсын Их Хурал арван хоёрдугаар сард 39 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ

 Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Улсын Их хурлын 2021 оны 75 дугаар тогтоолыг үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” захирамж гаргалаа.       Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга сар бүр захирамжаар баталж, Байнгын хороод хэлэлцэх ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.