Засгийн газрын ээлжит хуралдан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр боллоо “Найрамдал” цогцолбор орчимд олгосон газрын асуудлыг цэгцэлнэ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэв. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв, санхүүгийн хүндрэлгүй ажиллах бөгөөд олсон орлогоо улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх юм. НИТХ 2009 онд тогтоол гарган цогцолборын ...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Хуульд хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт хүргүүлсэн болно. Хуульд хориг тавих тухай ...
УИХ-ын чуулганы пүрэв баасан гарагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэхээр товложээ. – Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа нарын 8 гишүүн 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, үргэлжилнэ/; – Бага, дунд ...
Европын зарим орноос Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Бүгд Найрамдах Португал улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жозе Аугусто Дуарте,Испанийн Хаант улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рафаэл Дескаллар Де Масарредо,Швейцарын Холбооны улсаас Монгол Улсад хавсран ...
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга Е.М.Горожанкина, Гэгээрлийн яамны Гадаад харилцааны хэлтсийн орлогч дарга В.О.Летуновская, Орос-Монголын хамтын ажиллагааны нөөцийн төвийн захирал, Т.Л.Музычук, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Р.Р.Ракшаев нарын зэрэг төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын Засгийн газар ...
“Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” 2016 онд батлагдаж, хөтөлбөрийн хүрээнд тухайн үеийн Эрүүл мэндийн сайдын тушаал гарч ЕБС-иудад сүрьеэгийн чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг явуулж эхэлсэн. Энэ үзлэгээр 15 дугаар сургуулийн 38 сурагч, нэг багш өвдөж, 200 гаруй хүүхэд халдвар авсан нь илэрсэн байдаг. Улмаар халдвар авсан хүүхдэд урьдчилан сэргийлэх эмчилгээ хий гэсэн шинэ зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт ...
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль, тогтоолын төслийн талаар Сангийн ...
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайдыг 2018 онд орон нутгийн томилолтоор баруун таван аймаг тэрдундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомсдол нэн тэргүүний тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудал болсныг хэлж анхааруулж байсан. Уг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс ...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүллээ. Арга хэмжээ авах тухай албан бичигт: Эрүүгийн хууль шинэчлэгдэн, мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уг хуулийн зарим заалт эрүүгийн ...
Монгол Улсын Засгийн газар импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах, дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станцын төслийн явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлнэ гэв. Усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ...