Л.Оюун-Эрдэнэ: Утаа бууруулах ажлыг эрчимжүүлнэ

  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлуудын явцтай танилцахаар холбогдох ажлын хэсгийнхэнтэй өчигдөр уулзлаа. Энэ оны тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс оруулахгүй, айл өрх, албан байгууллагуудад хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасантай холбоотойгоор ямар ажлууд хийгдэж байгаа, ямар хүндрэл үүсч ...

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж Цэц дүгнэлээ

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан ...

Улсын Их Хурлын ээлжит бус чуулган Даваа гарагт эхэлнэ

  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр захирамж гаргаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар товлон зарласан.    Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар:    1/ Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл;   2/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын ...

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

  Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж “Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн байна” гэсэн мэдээлэл ирүүлсэн билээ. Мэдээллийн дагуу үүссэн маргааныг ...

“Эх орончдын өдөр” тохиож байна

  Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хуучнаар МАХН, одоогийн МАН-ын төрсөн өдөр тохиодог билээ. Тэртээ 1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Харин хожим нь энэ өдрийг МАХН УИХ-д олонх байх үедээ Эх орончдын өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан байдаг юм. Энэ өдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг ...

НИТХ-ын даргаар Р.Дагва томилогдлоо

  Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ээлжит XXII хуралдаан өнөөдөр хуралдаж, шинэ НИТХ-ын даргаа сонголоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар сонгогдож, батламжлагдсан тул шинээр НИТХ-ын даргыг сонгох шаардлага үүссэн юм. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 69.05 хувь нь нэр дэвшигчийг дэмжсэнээр Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилогдлоо. Шинээр томилогдсон НИТХ-ын дарга Р.Дагва ...

Литва улс авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд найман шүүгчийг баривчлав

  Литва улсад нийт 26 хүнийг авлигын хэргээр баривчилсны дотор тус улсын 8 шилдэг шүүгч байв. Ерөнхий прокурорын зүгээс тэдгээр шүүгчдийн өмнө нь гаргаж байсан шийдвэрүүдийг хянахаа илэрхийлсэн байна.   Найман шүүгчийн хувьд тус улсын дээд шүүх, давж заалдах шүүхэд ажилладгаас гадна тэдэнтэй холбоотой гэх 5 хуульчийг ч баривчилжээ.   Авлигатай тэмцэх агентлагийн дарга Зидрунас Барткусийн мэдэгдсэнээр шүүгчид нь захиргааны, ...

Нийслэлийн бүх асуудлыг хормын дотор шийднэ гэж хоосон амлахгүй

  НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан өчигдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг ...

Арван хүн тутмын найм нь авлигыг мэдээлнэ гэжээ

  Есөн жилийн өмнө шинэчлэн эхлүүлсэн судалгааны асуултанд энэ удаа Хонконгийн иргэдийн 10 хүн тутмын найм нь авлигыг мэдээлнэ гэдгээ илэрхийлжээ. Судалгааг Хонг Конгийн Авлигатай тэмцэх бие даасан хорооноос жил бүр хийдэг ба өнгөрөгч баасан гарагт тус хорооноос мэдээлснээр судалгаанд хамрагдсан 1518 иргэдийн 81.7 хувь нь авлига өгөх, авах явдлыг харсан тохиолдолд мэдэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна.   Судалгаанд хамрагдсан ...

Нийт 79 сая ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ

  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр НҮБ-ын суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж байсанд талархаж буйгаа илэрхийлэв. Тэрбээр үргэлжлүүлэн ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.