Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Тэсо” групп, “Тэсо фүүдс парк” болон харьяа “Милко”, “Айсмарк”, “Эко кластер” компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цэвэрлэх байгууламж, “Сүүн зайрмаг” ХХК-д ажиллалаа. “Хүнсний хувьсгал”-д нэгдэн үйлдвэрлэлээ өргөжүүлж, олон зуун ажлын байр бий болгон, татвараа төлж байгаа “Тэсо” групп болон харьяа компаниуд, ...
Тавантолгой бүлэг ордын ашиглагдаагүй байгаа Бортээг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор олон улсын сонгон шалгаруулалт явуулсан дүнгийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр (2026.06.03) сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. “УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Тавантолгой бүлэг ордын Бортээг хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой ...
УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбоо /МВХ/-ны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатууд, мэргэжлийн зөвлөлийн төлөөлөл, үндэсний дээд лигийн багийн эздийг өнөөдөр /2026.06.03/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт “Спорт, тэр дундаа багийн спорт хүүхэд залуусыг хамт олонч болгож, нэгэн зорилгын төлөө нэгдэх, түүндээ хүрэхийн тулд тэвчээртэй, хариуцлагатай байх суурь хүмүүжлийг олгодог. ...
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Стратегийн гуравдагч хөрш” АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг онцлоод, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун ...
“Чөлөөлье” бодлого, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн дагуу Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг ажлын хэсэг 8 сар боловсруулсан. Маргааш нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ бол зах зээлд хэт оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм. Хуулиар: Хувийн өмчийн халдашгүй байдлыг хуульчлан хамгаална. Өмчлөх эрх баталгаагүй ...
Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Монголын чопперчин ахан дүүс” мото клуб хамтран “Талын салхи” олон улсын мото фестивалийг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. “Талын салхи 2026” наадам “Эх хүүхдийн эрүүл мэндийн төлөө” уриан дор энэ сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд энэ үеэр хандивын аян зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэндэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахаар төлөвлөөд байгаа ...
Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК)-ийн гишүүн орнуудын хооронд байгуулах Худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээр,“Зөвшөөрлийн зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Засгийн ...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Баянхонгор аймгийн “Их Богд” хайрхны тэнгэрийг тайх ёслол маргааш буюу 2026.06.03-нд болно. Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр “Баянхонгор аймгийн ИТХ-ын шийдвэр, хүсэлтийг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орших Ихбогд ...
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.05.29/ Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Мандхай, О.Саранчулуун, М.Сарнай, Б.Пунсалмаа, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нараас Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Орон сууц барьж буй зарим компани, хувь хүмүүс нэг байрыг давхардуулан зарж, иргэдийг хохироодог явдал газар авсныг таслан зогсоох зорилгоор ...
УИХ-ын хаврын чуулганы энэ удаагийн асуулгын цагаар “Данхар төр-дарамтат татвар” сэдвийн хүрээнд сөрөг хүчний төлөөлөл Ерөнхий сайдад асуулт тавьж, байр сууриа илэрхийлэн мэтгэлцэнэ. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс: УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл,УИХ-ын гишүүн С.Ганбаатар,УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд,УИХ-ын гишүүн Д.Батбаяр,УИХ-ын гишүүн Г.Ганбаатар,УИХ-ын гишүүн ...