Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүрэгт 10 га, лаг боловсруулах, булшлах зориулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэхь Төв цэвэрлэх байгууламж, ТЭЦ 4-ийн үнсэн сангийн орчимд 22 га газрыг тус тус Улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хэмжээ, хил хязгаарын эргэлтийн цэгүүдийн солбилцлыг батлав. Тусгай хэрэгцээний газрын мэдээллийг газрын кадастрын ...
Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ...
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийхээр болов. Өргөтгөсөн хурлыг даваа гаригт/2019.08.19/ товлов. Дэлгэрэнгүй...
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг өчигдөр хүлээн авч уулзаж, тус намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргад хандаж албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгч, ярилцав. Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын даргад хандаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгад оруулах тухай саналаа ...
Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгов Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулг Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Түүхт Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч ...
АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Парламентын ордонд Сенатын Гадаад бодлогын байнгын хороонд зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сенатын Гадаад бодлогын байнгын хорооны дарга Жэймс Риш, тус байнгын хорооны гишүүн, сенатор Э.Марки нарын төлөөлөгчид угтаж, Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Америкийн ...
Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Х.Баттулгын Америкийн Нэгдсэн Улсад хийсэн айлчлал болон Ерөнхийлөгч Х.Баттулга, Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Д.Трамп нарын уулзалтын үр дүнд Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргав. Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, мөн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд ...
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, ноён Мустафа Шентопыг өнөөдөр (2019.07.29) их жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авч, мэндчиллээ. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрхэм зочны хамт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд ...
Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй зочид төлөөлөгчид 2019.07.29-с 2019.07.31-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их монгол улсын гудамж зэрэг авто замуудад тодорхой цагуудад хөдөлгөөнийг хязгаарлан хөдөлгөөн ...