УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайлан, “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль, тогтоолын төслийн талаар Сангийн ...
Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Ерөнхий сайдыг 2018 онд орон нутгийн томилолтоор баруун таван аймаг тэрдундаа Говь-Алтай аймагт ажиллах явцад иргэдээс ундны цэвэр усны хангамжийн хомсдол нэн тэргүүний тулгамдсан шийдвэрлэх шаардлагатай асуудал болсныг хэлж анхааруулж байсан. Уг асуудалд Засгийн газар анхаарлаа хандуулж, холбогдох арга хэмжээг авч энэ сарын нэгнээс ...
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтын зөрчил, хийдэл, хэрэгжилт болоод эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид санал, дүгнэлт хүргүүллээ. Арга хэмжээ авах тухай албан бичигт: Эрүүгийн хууль шинэчлэгдэн, мөрдөгдөж эхэлснээс хойш хоёр жил шахам хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд уг хуулийн зарим заалт эрүүгийн ...
Монгол Улсын Засгийн газар импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах, дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлого баримталж буй. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Ховд голыг түшиглэн баригдах усан цахилгаан станцын төслийн явцтай танилцаж, төслийн гүйцэтгэлийг эрчимжүүлнэ гэв. Усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллах үеэрээ иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрээ танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонсч, тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайд уулзалтын эхэнд Засгийн газрын гурван том зорилтын талаар танилцууллаа. Газрын тос боловсруулах үйлдвэр барих гол зорилт маань ажил хэрэг болж, Дорноговь аймгийн Алтанширээ суманд бүтээн байгуулалтын ...
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 74 дүгээр зарлиг гаргав. Зарлигт: Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Улсын дээд шүүхийн санал болгосноор Хөхийсүрэнгийн Батсүрэнг ...
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, өөр ажилд томилогдсонтой холбогдуулан Газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Х.Буянтүмэнг Мөрдөн шалгах хэлтсийн даргаар томиллоо. Х.Буянтүмэн нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн ...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Хэнтий аймагт албан томилолоор ажиллаж байна. Тэрээр сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, бусад сайд, холбогдох албан тушаалтны хамт тус аймгийн Бэрх тосгоны Уурхайчдын ордонд нутгийн төр, захиргааны байгууллагын удирдлага болон иргэдтэй уулзав. Ерөнхий сайд Засгийн газраас явуулж байгаа бодлого, зорилт, улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын ...
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд бусад албаны хүмүүс Хэнтий аймагт албан томилолтоор хоёрдахь өдрөө ажиллаж байна. Театрын барилгатай холбоотой асуудлыг цэгцлэхийг үүрэг болгов Хэнтий аймгийн Чингис хотод шинээр барьж буй Хөгжимт драмын театрын барилгын ажлын гүйцэтгэлийг дуусгаж энэ онд багтаан ашиглалтад хүлээлгэн өгөхийг Монгол Улсын ...
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2019.05.06) хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар “Нийтийн сонсгол зохион байгуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, О.Баасанхүү нар өргөн барив. Уг албан бичигт Улсын Их Хурлын 22 гишүүн гарын үсгээ зурж, дэмжжээ. УИХ-аас Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай ...