Хандивын 240 сая төгрөгийг зүрхний өвчлөлийн эмчилгээнд зориулахаар УОК шийдвэрлэв

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Зүрхний эмгэг судлалын тасгийн харьяанд “Зүрхний шигдээсийн нэгж” байгууллаа. “Зүрхний шигдээсийн нэгж”-ийн үйл ажиллагааг энэ сарын 5-ны өдөр нээж Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин үг хэлэв. Тэрбээр хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг зүрхний шигдээс өвчнийг хугацаа алдахгүйгээр эмчлэх боломжийг нэмэгдүүлэх бие даасан нэгж байгуулагдаж байгаа нь нэн чухал. “Хүн ардынхаа эрүүл мэндийн ...

М.П.СИНГХ: ЭНЭТХЭГ УЛС МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВАХ БОЛОМЖТОЙ

Монгол, Энэтхэг Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй Газрын тосны  боловсруулах үйлдвэр байгуулах төсөл, Монголоос тус улс руу коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийн асуудлаар харилцан мэдээлэл солилцож, хэлэлцээ хийхээр  Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 01 дүгээр сард БНЭУ-д айлчилсан юм. Энэ айлчлалын дүнд хоёр орны хоорондын харилцаа, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг цаашид ...

НҮБ-ЫН СУУРИН ЗОХИЦУУЛАГЧ, ДЭМБ-ЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцлоо. Уулзалтын эхэнд, дэлхий нийтийг түгшээж  буй шинэ коронавирусын халдвар Монгол Улсад орж ирэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой ...

Монгол Улсын Ерөнхий сайд МХЕГ-ын улсын байцаагч нарт үүрэг өгөв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод үүрэг гүйцэтгэж буй 2200 албан хаагчдын төлөөлөлтэй  цахим  хурал хийж, цагийн үеийн мэдээлэл сонсч, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зарим үүрэг даалгаврыг өгөв.  Шинэ коронавирусын халдварын тархалтаас урьдчилан сэргийлж, хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд буй энэ үед та бүхний үүрэг нэн чухал. Хил, ...

Ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хороо 42 хууль, Улсын Их Хурлын 7 тогтоолыг батлуулжээ

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны үйл ажиллагааныхаа тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр (2020.02.04) боллоо. Ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хороо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн 70 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 14  төсөл, Байнгын хорооны 18 санал, дүгнэлт, 6 танилцуулга, зарчмын зөрүүтэй 195 саналын ...

Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлжээ

Энэ сарын 30-ны өдөр болсон чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокуророос тавьсан саналын дагуу Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаярын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж, нууц санал хураалт явуулжээ. Энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах үед Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссаныг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы үдээс ...

Л.Оюун-Эрдэнэ: Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихгүй

Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. Орон нутагт өвөлжилт ямархуу байгаа, тулгарч байгаа бэрхшээл, хүндрэлүүдийн талаар санал солилцож ЗГХЭГ-ын зүгээс шаардлагатай бүх талын бодлогын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм. Мөн Ерөнхий сайдын 52 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажлын хэсгийн боловсруулж дуусгасан ...

“Gucci” компани Монголын арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлтэй танилцана

Швейцарын Холбооны Улсын Давос хотод болж буй Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дэлхийн хувцас, загварын тэргүүлэх “Gucci” компанийн захирал Марко Биззаритай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Дархан хотод хэрэгжиж буй арьс, шир боловсруулах үйлдвэрийн төслийг танилцуулж, “Gucci” брэндийн арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ Монголын боловсруулсан ...

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзав. Уулзалтаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Малайзын парламентын дэд даргаас хүслээ.     Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ...

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдав

 Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр (2020.01.17) хаалттай хуралдаж, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн мэдээллийг сонссон байна. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын 5 гишүүн харьяалагддаг. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа учир өнөөдрийн хэлэлцсэн асуудлыг Дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул хуралдааныг ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.