Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар уулзав

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзлаа. Юун түрүүнд талууд Владивосток хотод гурав дахь удаагаа уулзаж байгаадаа баяртай байгаагаа тэмдэглэж, түлхүү эдийн засгийн харилцааг өргөжүүлэх асуудлаар санал бодлоо солилцсон юм. Өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарч, дотоодын ...

Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны есдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины санаачилгаар тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ удаагийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын тэргүүлэх нэгдсэн хуралдаанд оролцож, зарим ...

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг угтан авлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр орой хүрэлцэн ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр хойд хөршийн Төрийн тэргүүнийг жанжин Сүхбаатарын талбайд  угтан авлаа. Угтах ёслолд Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дарга З.Энхболд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Зам, тээврийн хөгжлийн ...

Ээлжит бус чуулганы хугацааг сунгалаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай 2019 оны 165 дугаар захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” захирамж гаргалаа. Захирамжид “Монгол Улсын Их Хурлын даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 165 дугаар захирамжийн 1 дэх хэсгийн “9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд” гэснийг “9 дүгээр сарын 30-ны өдрүүдэд” гэж өөрчилсүгэй” гэжээ. Ийнхүү өмнөх захирамжаар 2019.09.01 хүртэл хуралдахаар ...

Зарим газрыг Улсын тусгай хэрэгцээнд авлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих зориулалтаар нийслэлийн Багануур дүүрэгт 10 га, лаг боловсруулах, булшлах зориулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэхь  Төв цэвэрлэх байгууламж, ТЭЦ 4-ийн үнсэн сангийн орчимд 22 га газрыг тус тус  Улсын тусгай хэрэгцээнд авч, газрын байршил, хэмжээ, хил хязгаарын эргэлтийн цэгүүдийн солбилцлыг батлав. Тусгай хэрэгцээний газрын мэдээллийг газрын кадастрын ...

“ХУР” мэдээллийн системийг ашигласнаар хууль бусаар оршин суух магадлал бага виз мэдүүлэгчид 10 хоногийн дотор хариугаа авах боломжтой

Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гю-геүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-д гадаадад оршин сууж буй хамгийн олон монголчууд буюу 46 мянга орчим хүн ажиллаж, амьдарч байгааг дурдаад, монгол иргэд БНСУ-д зорчиход тулгардаг зарим саад бэрхшээлийг арилгах, хөнгөвчлөх талд анхаарал хандуулж ...

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах  нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийхээр болов.   Өргөтгөсөн хурлыг даваа гаригт/2019.08.19/ товлов.   Дэлгэрэнгүй...

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийн саналд хариу өгөв

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг өчигдөр хүлээн авч уулзаж, тус намын зөвлөлөөс Улсын Их Хурлын даргад хандаж албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгч, ярилцав. Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлөөс 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хурлын даргад хандаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгад оруулах тухай саналаа ...

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрх олгов Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ...

Ерөнхийлөгч Х.Баттулга “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулг Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Түүхт Халхголын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.