У.Хүрэлсүх: Улсын зөвлөгөөн хийж эрдэмтэн, судлаачдынхаа үгийг сонсоно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачидтай уулзаж энэ салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар санал солилцов.  Хэдийгээр ололт амжилт байгаа ч эрдэмтэн судлаачид ихэвчлэн цалин, хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэхийг Ерөнхий сайдаас хүсч байлаа. Засгийн газар Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдэд захиалга өгч ажил гүйцэтгүүлж байх, ШУА-ийн нэгдсэн лаборатори, ...

Швейцарын Элчин сайдын яамыг Монголд нээхээр ярилцаж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэттигийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлалын талаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэтти нар өнөөдөр (2019.06.24) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.   Монгол Улс, Швейцарын Холбооны Улстай ...

Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар томилов

2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд “тухайн иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа “чадахуйн зарчим /мерит/”-д буюу мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хэлнэ” гэж заасан. Үүнийг үндэслэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Ганбатыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн ...

УИХ-ын гишүүн С.Жавхлан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Жавхлан бүрэн эрхийнхээ хүрээнд санаачилсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан өнөөгийн УИХ-ын нэр бүхий 30 гаруй гишүүн, түүний хамаарал бүхий этгээд “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан”-гаас их хэмжээний зээлийг бага хүүтэй авсан нь олон нийтийн бухимдал ...

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн ...

Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Төрийн тэргүүн айлчлалынхаа хүрээнд Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой албан ёсны хэлэлцээ хийж, зарим баримт бичигт гарын ...

Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч нарыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баасан гарагт зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов.ДавжзаалдахшатнышүүхийнЕрөнхийшүүгчийналбантушаалд: Жаргалсайханы Оюунтунгалагийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд.ЗахиргааныхэргийнанханшатнышүүхийнЕрөнхийшүүгчийналбантушаалд: Сангаагийн Отгонцэцэгийг Өмнөговь аймаг дахь Захиргааны ...

Түр хорооны гишүүд ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерковтой уулзлаа

Өнөөдөр Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хорооны дарга Ж.Батзандан, тус хорооны гишүүн Л.Болд, А.Сүхбат нар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны дарга Др.Александра Жерков, Бахрейн Улсын төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн ноён Али Абдула Аларади нарыг хүлээн авч уулзлаа.   Уулзалтын эхэнд Түр хорооны дарга Ж.Батзандан ...

“Найрамдал” цогцолбор орчимд олгосон газрын асуудлыг цэгцэлнэ

Засгийн газрын ээлжит хуралдан 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр боллоо “Найрамдал” цогцолбор орчимд олгосон газрын асуудлыг цэгцэлнэ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын төсөвт үйлдвэрийн газар болгохоор шийдвэрлэв. Ингэснээр үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв, санхүүгийн хүндрэлгүй ажиллах бөгөөд олсон орлогоо улсын төсөвт бүрэн төвлөрүүлэх юм. НИТХ 2009 онд тогтоол гарган цогцолборын ...

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Хуульд хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт хүргүүлсэн болно. Хуульд хориг тавих тухай ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.