Өчигдөр орой 18:30 цагийн үед дэлхийд алдартай Францын Готик хэлбэрийн хамгийн том уран барилга 850 гаруй жилийн настай, урлагийн түүхийг хадгалсаар ирсэн томоохон дурсгал болох Notre-Dame сүмд гал гарчээ. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байна. Уг сүмийг 1160-1260 оны хооронд барьжээ. Ромын хамба III Александр Эх дагинад зориулсан сүм бариулах гэсэн Парисын хамба Морис де Сюллийн санааг дэмжсэнээр дэлхийн алдарт урлагийн бүтээл ...
Австрали Улсын Засгийн газар төрийн салбар дахь гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор авлигатай тэмцэх байгууллага байгуулах ажилд зориулан 4 жилийн хугацаанд 104 сая австрали доллар зарцуулахаар болсон байна. Хамтын нөхөрлөлийн хяналт шалгалтын хороо гэх ийм бие даасан байгууллага байгуулж, удирдлагад нь шударга, өндөр ёс зүйтэй нэг комиссар, хоёр орлогчтой байхаар шийдвэрлэжээ. Австрали Улсын Хууль сахиулах салбарын хяналт шалгалтын ...
Европын зөвлөлийн Авлигын эсрэг нэгж Норвеги Улсын хууль тогтоох, шүүх засаглалын салбар дахь авлигын эсрэг арга хэмжээнд хийсэн дөрөв дэх удаагийн хяналтын тайлангаа нийтэлсэн байна. Энэхүү хяналтын ажлыг анх 2014 онд эхлүүлсэн тэр цагаас хойш Норвеги Улс төрийн албанд ёс зүйн журам нэвтрүүлж, ашиг сонирхлын зөрчил, бэлэг авах, бусдад давуу байдал олгох, гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах зэрэг асуудлуудыг зохицуулсан байна. Түүнчлэн ...
Өнгөрсөн мягмар гарагт ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын алба урьд нь сайдаар ажиллаж байсан хүнийг улсын хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Тэрхүү эрхмийг Михайл Абизов гэдэг бөгөөд тэрэр 2012 онд Засгийн газрын ил тод байдал эрхэлсэн сайдаар ажиллаж байсан бөгөөд 2018 онд түүний албан тушаалыг нь цомхотгожээ. Абизовыг гэмт бүлэг байгуулж, Новосибирск, Алтайн бүсэд цахилгаан нийлүүлдэг компаниас 62 сая ам.доллар ...
Италийн Байгаль орчин хамгаалахын сайд Сержо Коста нэг удаагийн хуванцар сав, эд зүйл хэрэглэхийг хориглох хууль санаачилна гэдгээ мэдээлэв. Энэ сарын 1-нд Сардини арлаас олдсон, үхсэн халимны ходоодноос хоол, хүнс биш, дан хуванцар сав гарсан нь түүнийг эмзэглүүлэн, ийм алхам хийхэд хүргэсэн гэнэ. Тэрбээр цахим хуудсандаа “Үхсэн халимны ходоодноос 22 кг хуанцар сав, сэрээ, аяга зэрэг зүйл гарчээ. Энэ бол тэр амьтны үхлийн шалтгаан. ...
БНСУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Корэйн Эйр компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд Чо Янг-хог ТУЗ-ын даргын албан тушаалаас нь халах асуудлаар санал хурааж шийдвэрлэлээ. Түүний охид нь “самрын хэрэг” зэрэг олон шуугиан тарьсан асуудлуудад холбогдож байсан билээ. Чо нь одоогоор мөн авлига болон өөрийн гэр бүлийн гишүүдийн компаниудад шударга бусаар гэрээ олгосон хэргүүдэд шалгагдаж байгаа юм. Асар ...
Шри-Ланкийн Хууль зүй, хорихийн шинэчлэлийн яам өнгөрөгч пүрэв гарагт авлига, хахуулийн хэргийг хянан хэлэлцэх хоёр дахь Онцгой дээд шүүхийг байгуулах болсон тухай Засгийн газрын мэдээллийн албанаас нь зарлалаа. Тус улсын Хууль зүйн яамны мэдэгдсэнээр Онцгой дээд шүүхийн зорилго нь гацаанд орсон, удааширсан хэргүүд дээр төвлөрөн ажиллах юм. Энэ нь Онцгой дээд шүүх мөнгө угаах, авлига, хээл хахууль, өндөр ...
Японы Олимпийн хорооны ерөнхийлөгч Цунэказу Такэда албан тушаалаасаа огцорно гэж тус улсын олон нийтийн “Эн Эйч Кэй” телевиз мэдээллээ. Такэда нь “Токио-2020” Олимп болон Параолимпийн наадмыг Токио хотод зохион байгуулах эрхийг авах үйл явцад авлига өгсөн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж байгаа билээ. Үнийн санал өгөх хорооны ахлагчаар ажилласан тэрээр өөрийгөө ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гэдгээ ...
Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны тогтоолоор баталжээ. Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 хувийн амьдрах орчин нь болдог бөгөөд дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарлын явцыг сааруулан, хөрс усыг тогтвортой байлгаж, агаарын бохирдолыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм. Ойн ...
Нэг хүнд 1000 шоо метрээс бага ус ногдож байвал тухайн газарт усны хомдол үүссэн гэж ДЭМБ үздэг. 2014 онд Хятад улсын нийслэл Бээжин хотын 20 сая гаруй оршин суугчид ердөө 145 шоо метр ус ногдож байжээ. Хятал улсын хүн ам дэлхийн нийт хүн амын бараг 20 хувийг эзэлдэг ч дэлхийн цэвэр усны нөөцийн ердөө 7 хувь нь тус улсад ногддог. Колумбын их сургуулийн судлаачдын хэлснээр, Хятадын усны нөөц 2000-2009 онд 13 хувиар буурсан байна. Мөн ...