Жил бүрийн энэ өдрийг ой модыг хайрлан хамгаалах өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны тогтоолоор баталжээ. Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80 хувийн амьдрах орчин нь болдог бөгөөд дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарлын явцыг сааруулан, хөрс усыг тогтвортой байлгаж, агаарын бохирдолыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм. Ойн ...
Нэг хүнд 1000 шоо метрээс бага ус ногдож байвал тухайн газарт усны хомдол үүссэн гэж ДЭМБ үздэг. 2014 онд Хятад улсын нийслэл Бээжин хотын 20 сая гаруй оршин суугчид ердөө 145 шоо метр ус ногдож байжээ. Хятал улсын хүн ам дэлхийн нийт хүн амын бараг 20 хувийг эзэлдэг ч дэлхийн цэвэр усны нөөцийн ердөө 7 хувь нь тус улсад ногддог. Колумбын их сургуулийн судлаачдын хэлснээр, Хятадын усны нөөц 2000-2009 онд 13 хувиар буурсан байна. Мөн ...
Энэ сарын 11-ны өдөр буюу даваа гарагт Кремлин Тройкагийн мөнгө угаах хэргийг үгүйсгэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төслөөс тус хэргийн талаар мөрдөн шалгасан тайлангаа олон нийтэд зарласан билээ. Тайланд Оросын олигархууд, зохион байгуулалттай гэмт хэрэгтнүүд болон Владимир Путины дотны найзууд тус банкийг хууль бус замаар олсон мөнгөө гадаадад нуухад ашиглаж ...
Европын холбооноос татварын асуудлаар хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалтдаа 15 улсыг нэмлээ. Ингэснээр жагсаалтад орсон улсууд болон Европын холбоо хоорондох санхүүгийн гүйлгээ илүү чанга хяналтад орно гэсэн үг юм. Мөн шинэ зохицуулалтын хүрээнд Европын холбооноос жагсаалтад нэр нь орсон улсууд руу мөнгө шилжүүлэхийг хориглохоор болжээ. Тус жагсаалтыг 2017 оны 12 дугаар сард анх Европын холбооны 28 гишүүн ...
БНХАУ-ын Дээд шүүх өнгөрсөн оны үйл ажиллагааныхаа тайланг олонд дэлгэжээ. Үүнээс харахад улс орон даяар нийт 33000 хүн хээл хахууль авах, үүргээ биелүүлэхгүй байх хэргээр гэм буруутай нь тогтоогдсон байна. Эдгээрээс 18 нь Сун Зенцай зэрэг сайд болон түүнээс дээш түвшний хүмүүс байжээ. Сун нь Хятадын Коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Чонкин мужийн намын дарга байсан бөгөөд ...
Зохион байгуулалттай гэмт хэрэг ба авлигыг мэдээлэх төсөл (OCCRP) нь түнш 20 хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран дэлхийн санхүүгийн систем дэх хамгийн сүүлийн үеийн том хэрэг болох Тройкагийн Мөнгө угаах хэргийн талаар энэ долоо хоногоос мөрдөн шалгаж эхэллээ. Энэ удаад өмнө нь энэ төрлийн гэмт хэргийн схемд огт оролцож байгаагүй Европын банкнууд хүртэл оролцжээ. Энэ удаад магадгүй хамгийн их хэмжээний банкны ...
3 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдах БНХАУ-ын 13 дугаар удаагийн Үндэсний ардын их хурлыг угтан иргэдийн дунд улс орны хамгийн том асуудлуудыг нэрлэх судалгаа явуулжээ. Тус судалгаанд оролцогч нар авлига, хууль ёс, нийгмийн аюулгүй байдлыг нэрлэсэн байна. Дээрх их хурал нь БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойтой таарч буйгаараа онцлог юм. Судалгаанд 2 дугаар сарын 12-27-ны хооронд нийт ...
Цементийн үйлдвэрүүд зуухаа нүүрсээр галладаг байсан. Одоо тэд өөр төрлийн түлш буюу хог хэрэглэдэг болсон. Хог шатаахыг дэмждэг хүмүүс үүнийг байгальд ээлтэй арга гэнэ. Уламжлалт түлштэй харьцуулахад байгалийн хий бага ялгаруулж, хог хаягдлыг устгах давуу талтай. Цемент үйлдвэрлэгч нарт ч ашигтай. Нүүрс худалдаж авахын оронд хог шатаахын тулд тэд өөрсдөө мөнгө авна. Гэвч бодит байдал дээр энэ нь тийм ч аль аль талдаа ...
АНУ-ын Холбооны мөрдөх товчоо олон улсын авлигатай тэмцэх зорилгоор тус улсын Майами мужид салбар нэгж байгуулсан байна. Тухайлбал, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг компани, иргэд гадаад улсад бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа төрийн албан тушаалтнуудад хахууль өгөх асуудлыг түгээмэл гаргадаг гэнэ. Энэ сард шинээр байгуулагдаж буй уг нэгж нь Өмнөд Америкийн бүс нутгийг хариуцан ажиллах юм байна. Энэ бүлэгт ахлах ...
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Сирил Рамафоса авлигатай тэмцэх зорилгоор авлигын хэргийн шүүхийг байгуулах болсноо мэдэгдлээ. Шалтгаан нь Мөрдөн байцаах тусгай албаны эрхлэх асуудлыг иргэний нэхэмжлэлийн дагуу хурдан шуурхай шийдвэрлэх гэсэн байна. Хэрэг шийдвэрлэх явцыг хурдасгаснаар хууль бус, авлигын замаар орсон мөнгө, хөрөнгийг эргүүлэн олж авах бололцоо бүрдэнэ гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Хусело ...