“Талын салхи-2018” олон улсын мото наадам маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклтой оролцож, цуваанд явах аж. Наадамд ОХУ, БНХАУ, Өвөр Монголоос мото спорт сонирхогчид оролцох аж. Хятадаас 7 клубын 44, ОХУ-аас 10 клубын 100 орчим мотоциклчин иржээ. Харин Монголоос 15 клубын 350 орчим мотоциклчин “Талын салхи”-д оролцох талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл ...
Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс таван бөх допингийн шинжилгээнд бүдэрсэн талаар өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн. Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд: Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр, Улсын начин Э.Даш, Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрсэн ...
Уулын спортын мастер Жагдалын Бямбасүрэн тавдугаар сарын 16-ны өдөр дэлхийн ноён оргил Эверестийн оргилд гарсан мэдээллийг ирүүлсэн билээ. Тэгвэл тэрээр өнөөдөр Түвд, Хятадын хилийн заагт орших дэлхийн дөрөв дэх өндөр уул Лхоце хайрханы оргилыг эзэлсэн мэдээлэл ирлээ. Ж.Бямбасүрэн далайн түвшнээс дээш 8516 метрт байх Лхоце оргилд Улаанбаатарын цагаар өнөөдөр 09:30 цагт гарч нэгэн түүхэн амжилтын эзэн болоод байна. Монголын ...
МДХолбооны Ерөнхийлөгч П.Ганхүү болон Дэд Ерөнхийлөгч Н.Болдхүү нар сар шинийн баярыг тохиолдуулан ахмад тамирчдаа хүлээн авлаа. Мөн энэхүү арга хэмжээний үеэр Азийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдад хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзан мөнгөн шагнал гардууллаа. Мөн сар шинийн өмнөхөн МДХ-ны Ерөнхийлөгч П.Ганхүү болон холбооны удирдлагууд "Grand China" спорт хэрэгслийн компани мөн Монгол-Хятадын ...