Ч.Маралмааг Монгол Улсын хилээр гарахыг хориглолоо

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ...

Зудын эрсдэлийн зураглалыг гаргасан байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураглалыг гаргасан байна. Өнгөрөгч аравдугаар сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 25 хувьд их, 35 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 шахам хувьд бага, 20 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй ...

Эрдэнэт, Хялганатыг холбосон засмал зам тавигдана

 Эрдэнэтийн зүүн гурван замаас “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор болон Хялганатын гүүр хүртэл нийт 64 километрийн засмал зам тавих ажил явагдаж байна. Уг орон нутгийн чанартай авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг “Замын битум”, “Хурдны зам”, “Жавхлан харгуй” компаниуд тендерт шалгаран гүйцэтгэж байгаа юм. Энэхүү замын ажлын явцын талаар Барилга, байгууламжийн хяналт, төлөвлөлтийн хэлтсийн хяналтын инженер Д.Отгонбаатараас ...

Спортын 5 төрөлт тэмцээн зохион байгуулагдаж байна

ААлба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн өв тэгш байдлыг хангах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж багаар ажиллах дадалд суралцах Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүний спортын аварга хамт олныг шалгаруулах тэмцээн өнөөдөр зохион байгуулагдаж байна. Тэмцээнд Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 11, 26, 29 дүгээр анги, Ахмадын зөвлөл тус бүрээс нэг оролцож спортын 5 төрлөөр 67 багц медалийн төлөө ...

Г.Батмөнх: Технологийн горимоор хэмнэлт гарган ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн дарга Г.Батмөнхтэй  ярилцлаа. -Танай цехийн үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхэлье? -Ус хангамжийн цех дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Цэвэр усыг олборлон түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх, Эрдэнэт үйлдвэрээ технологийн хэрэгцээний эргэлтийн усаар хангах, мөн ацетилен, хүчилтөрөгч гэсэн хоёр хий үйлдвэрлэж байна. -Та удирдлагын ...

Оросын геологичид Эрдэнэтийн дүүрэгт хүдрийн илрэл судалж байна

  ОХУ-ын төрийн өмчит “Росгеология”, “Зарубежгеологи” компанийн мэргэжилтнүүд Эрдэнэтийн дүүрэгт хүдрийн илрэл судлах хайгуулын ажлыг гурван сар гүйцэтгээд өнгөрсөн пүрэв гарагт урьдчилсан тайлангаа тавилаа. Хужирын болон Могойн гол орчим хийгдсэн энэхүү судалгааны ажил гурав дахь жилдээ үргэлжилж байгаа бөгөөд эхний үр дүнгээр энд зэс, алт, мөнгө байгааг тогтоожээ. Цаашид энэ газар орд болох боломжтой гэж мэргэжилтнүүд ...

Нийслэлийн 383 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 383 жилийн ойд зориулан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Ийнхүү хүчит 256 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Монгол Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын заан Бердимуратын Серик үзүүрлэв.   Нийслэлийн ойн өдөрт зориулан жил бүр тогтмол ...

“Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна

Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаа өнөөгийн нөхцөлд гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлж, Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д  зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоогоод байна. Ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Засгийн газрын онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулан Засгийн газрын ...

Ц.Төгсбуян: Олон улсад ажиллах мэргэжлийн гагнуурчдыг сургаж, бэлтгэхэд бэлэн боллоо

  Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр олон улсын стандартын шаардлага хангасан Гагнуурын сургалтын төв албан ёсоор нээгдэж байна. Өөрөөр хэлбэл, Германы засгийн газрын санхүүжилттэй, төр, хувийн хэвшил хамтарсан төслийн хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц нарийн мэргэжлийнхэн, тэр тусмаа хоёр орны гагнуурын салбарт  нөөц ажилчдыг бэлтгэхээр болж байгаа юм. Олон улсын гагнуурын зэрэг ...

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, гэмт хэргийн талаарх ойлголт, хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй хамтран тус цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, эргүүлийн офицеруудад “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, гэмт хэргийн талаарх ойлголт, хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад ...

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.