Монгол Улсад Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд эрдэнэсийн өлгий нутагт дөрвөн өдрийн турш үргэлжилсэн “Уурхайчдын спортын их наадам-2022” тэмцээний аваргаар Эрдэнэт үйлдвэрийн баг тамирчид шалгарч, үүрд хадгалах цомын эзэн боллоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, “Оюу толгой”, “Эрдэнэс Тавантолгой” компани, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран зохион байгуулсан тус наадамд уул уурхайн салбарын ...
Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнгөрсөн тавдугаар сард болсон Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн 75 дугаар чуулганд оролцох үеэрээ ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусуст Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын үйл ажиллагааг товч танилцуулж, уг агентлагийн үйл ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр ДЭМБ-ын шинжээчдийн багийг Монгол Улсад томилон ажиллуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг ...
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар хамтарч Анзаар аяныг нэг сарын хугацаанд эхлүүлсэн. Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар өсвөр насны залуус, эцэг эх, ЕБС-ийн багш нийгмийн ажилтнуудад шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэж, холбогдох хяналт шалгалтын ажлыг хийнэ. ...
Эрдэнэт үйлдвэр байгуулагдсан цагаасаа металл бэлтгэх, боловсруулах, зүсэлт хийх гагнуурын ажилд ацетилены хийг ашиглаж ирсэн. Урд хөршөөс карбид кальци худалдан авч ацетилены хий үйлдвэрлэдэг бөгөөд жилийн дундаж хэрэглээ нь 120 тонн байдаг. Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг нэг тонн карбид кальцийн импортоор худалдан авах үнэ нь дунджаар 8.5 сая төгрөг бөгөөд жилд 1 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж байна. Ацетилены хийгээр барилгын ...
МЭДЭГДЭЛ Цахим орчинд “Хонгороо Хнгр” гэх фэйсбүүк хаягаас “Эрдэнэс Тавантолгой” ХК 2022 оны ноогдол ашиг тараах гэж байгаа тухай худал мэдээлэл орон нутгийн зарим фэйсбүүк группт түгээж байна. Иймд нийт хувьцаа эзэмшигч та бүхнийг дээрх худал мэдээлэлд итгэж цааш түгээхгүй байх, тухайн хаягаар холбогдож хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхааруулж байна. Эрдэнэс Тавантолгой ХХК-иас тухайн фэйсбүүк хаягтай холбогдох иргэнийг ...
Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд боллоо.Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардал, хоолны илчлэгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Боловсролын зарим сургалтын байгууллагад суралцагчийн хоолны норматив зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүд, донор байгууллагууд, судлаачид, сургалтын ...
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эрдэнэ зам” ХХК-ийн захирал Г.Өлзийдүүрэнг цагдан хорих шийдвэрийг гаргажээ. Тэрээр “Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 онд иргэн Э-г нас барсныг далимдуулан уг компанийн хувьцааг өөрийн нэр дээр 100 хувь шилжүүлэн авч залилсан хэрэгт шалгагдаж байсан юм. Түүнийг удаа дараа шүүх хурлыг хойшлуулсан, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан ...
“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өчигдөр 2022-11-11 компанийн зарим удирдлагуудын хамт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций дэх уурхайд ажиллаж, уурхайн удирдлагууд болон уурхайчдын төлөөлөлтэй уулзаж Засгийн газрын бодлого үйл ажиллагаа, цаашид хэрхэн ажиллах талаар холбогдох чиглэлээ хүргүүлснээс гадна уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж ...
Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах” үүрэг бүхий Ажлын хэсгийг Шадар сайдаар ахлуулан байгуулсан. Үүний хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох ...
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Мишээл-Экспод гал гарч байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 10-ны өдрийн 06:28 цагт ирсэн. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Street food хоолны газрын дээврийн хэсэгт гал гарч байсан. Алба хаагчид 06:53 цагт тархалтыг зогсоож, 07:20 цагт бүрэн унтраалаа. Гал түймэр гарсан шалтгаан, нөхцлийг тогтоохоор Гал түймрийн улсын хяналтын ...