БНСУ-д суугаа Элчин сайдын жолооч согтуугаар осол гаргаж баривчлагджээ

Солонгос дахь монголчуудын нэр хүндийг албан тушаалтнууд, тэдний хамаарал бүхий этгээдүүд үгүй хийж байна.
Тухайлбал, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад, осол гаргаж, цагдаагийн байгууллагад саатуулагджээ.
Тус улсын телевизийн мэдээгээр бол осол гаргасан машин нь БНСУ-д суугаа Элчин сайдын өөрт нь үйлчилдэг, монгол жолоочтой. Гэхдээ ослын үед Элчин сайд байгаагүй, харин жолооч нь согтолтын өндөр зэрэгтэй байсан аж.
Тухайн жолооч дипломат болон Элчин сайдын яамны захиргааны ажилтан биш учраас илүү эрх ямба эдлэхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага баривчлан саатуулж, хуулийн хариуцлага хүлээлгэхээр төлөвлөөд байгаа аж.
Манай улсаас С.Сүхболд 2024 онд БНСУ-д суух Элчин сайдаар томилогдоод байгаа юм.
Энэ хэргээс өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга асан Д.Одбаяр солонгосын онгоцны үйлчлэгчийн өгзөгөнд хүрч олны анхаарлыг татаж, буруутгагдан, эгэл жирийн монголчууд өмнөөс нь “ичиж үхэхээ” шахаж байв.


