Утаажилтын бүсээс 48 иргэнийг аюулгүй гаргажээ

Онцгой байдлын ерөнхий газарт өнгөрсөн шөнө гал түймрийн дөрвөн дуудлага бүртгэгдсэн бөгөөд гурав нь орон нутагт, нэг нь нийслэлд байна.
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сум худаг дотор гал гарч байна гэсэн дуудлагыг 9:16 цагт хүлээн авсан. Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн 49 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, зөөврийн усны худгийн гал хамгаалагч шатаж байсныг ажиллан унтрааж, Э-д хүлээлгэн өгсөн.
- Өмнөговь аймаг, Даланзадгад сум өвс шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 01:28 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, хашаанд хураалттай байсан 700 ширхэг боодол өвсний, 300 гаруй ширхэг боодлын өвс шатаж байсныг ажиллан унтраасан.
- Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 15:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
- Дархан-Уул аймаг, Дархан сум Өргөө баг гал гарч байна гэсэн дуудлагыг 20:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, 2 өрөө байрны /паркет/ шал шатаж байсныг ажиллан унтраасан.
Утаажилтын бүсээс 48 иргэн /15 хүүхэд, 33 том хүн/-ийг аюулгүй газар гаргасан.


