Цахимаар танилцсан эмэгтэйгээ танилцахаар уулзахаар очоод дээрэмдүүлжээ

Энэ сарын 24-нд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хамбын овооны хажууд иргэн дээрэмдүүлсэн гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тодруулбал, нэр бүхий иргэн цахимаар танилцсан эмэгтэйтэй шөнийн 2:00 цагийн орчимд уулзахаар очих үед нь бүлэглэн зодож, гар утсыг нь дээрэмдэж зугтаажээ. 

Тус хэрэгт СХД-ийн Эрүүгийн цагдаагийн тасгаас шуурхай ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 14-15 насны дөрвөн этгээдийг олж тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Иймд цахим орчинд танилцсан үл таних хүнтэй уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. 

 Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэх зохицуулалттай тул гэмт үйлдлээс татгалзахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.