Хажуу айлаасаа гараад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ

Онцгой байдлын албанд Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум Жаргалант багийн “Өвөр хөндий” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км-т, сумын төвөөс хойд зүгт 30 км-т/. Иргэн А нь /сэтгэцийн эмгэгтэй/ 02.22-ны өдрийн 18:00 цагийн орчим хажуу айлаасаа гараад сураггүй болсон тухай дуудлага мөн өдрийн 23:40 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан 02.23-ны өдрийн 01:55 цагаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 08:50 цагт сураггүй болсон газраас баруун урд зүгт 8 км-т, “Мухар-Эрэг” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.