Б.Баттүшиг өвлийн олимпын наадмын аварга АНУ-ын шигшээ баг тамирчдад шагнал гардууллаа

Өвлийн Олимпын XXV наадам энэ сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсын Милан болон Кортина-д’Ампеццо хотуудад зохион байгуулагдаж хоккейн тэмцээнээр өндөрлөлөө.

Олимпын наадмын хоккейн төрлийн аваргын алтан медалийн төлөө хүчирхэг АНУ, Канадын шигшээ баг тамирчид өрсөлдөж 1960,1980 оны олимпын наадмын аварга америкчууд 2:1 ээр ялж 46 жилийн дараа аварга цолоо эргүүлэн авав.

Түүхэн тоглолтын ялагч, аваргуудад ОУОХ-ын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг шагнал гардуулж Монголын спорт олимпизмын түүхэнд нэгэн тод томруун үйл явдлыг дансаллаа.

Ташрамд сонирхуулахад АНУ-ын хоккейн шигшээ баг 1980 оны 02.22 нд олимпын наадмын түүхэн хоёр дахь алтан медалиа хүртэж байсан бол 46 жилийн дараа буюу 2026.02.22 нд 3 дахь алтан медалиа хүртэж өвлийн олимпын наадмын амжилтын түүхээ зузаатгалаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.