Ой хээрийн түймэрт 350 орчим га өртжээ

Дуудлагын дагуу тухайн аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Ихтамир сумын Мэргэжлийн анги, “Хангай нурууны байгалийн цогцолборт газар”-ын хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийнхан ойн гал түймрийг унтраахаар ажиллаж 03.11-ний өдрийн 10:20 цагт цурманд оруулж, өнөөдөр /2026.03.12/ 08:25 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 350 орчим га талбай өртжээ.


