Согтуу гараад сураггүй болсон иргэнийг хээрээс эсэн мэнд олжээ

Онцгой байдлын албанд Увс аймаг, Давст суманд гуравдугаар сарын 11-ний өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар, согтуу гараад сураггүй алга болсон тухай дуудлага бүртгэгджээ. 

Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг,  Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Улмаар мөн өдрийн 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газар хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.