Төрийн дээд цол, одон медаль олгоно хэмээн 35 сая төгрөг залилжээ

Нэр бүхий иргэн эмнэлгийн байгууллагын ажилчдад төрийн дээд цол, одон медаль бусад байгууллагын шагнал олгоно хэмээн 35 сая төгрөг залилсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Тухайн иргэнд Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс 4 жил 8 сарын хорих ял оногдуулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”-ыг баталсан байдаг. Тус журамд төрийн одон, медаль, цолыг хууль бусаар ашиглах, худалдан борлуулах, хуулбарлан олшруулах үйлдлийг хориглосон байдаг. Иймд иргэд хууль бус үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.