Элсэлтийн шалгалтын бүртгэл эхэллээ

2026 оны Монгол хэл бичиг болон ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр /2026.03.04/ 09:00 цагт эхэллээ. Бүртгэл тавдугаар сарын 15-ны өдрийн 18:00 цагт дуусна. Харин өмнөх оны шалгуулагчдын бүртгэл гуравдугаар сарын 6-наас эхэлнэ. Шалгуулагчид нь өөрийн сурч буй сургалтын цахим системд хандан бүртгүүлэх аж.


