Төрийн нууцын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Өнөөдрийн /2026.03.04/ хуралдаанаар:
-“Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр/
-“Журам, жишиг баримт бичиг шинэчлэн батлах, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай Засгийн газрын 2023 оны тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
-Хуулийн төсөл татан авах тухай /Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль/
-Төрийн нууцын тухай хуулийн төсөл /Төрийн болон албаны нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга/, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төсөл
-“Стратеги төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах үндэсний стратеги төлөвлөгөө/ – Төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүсийн солбицлыг батлах, түр журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Бусад асуудал Танилцуулах асуудал – Улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар
-Тушаал хүчингүй болгох талаар /““Смарт Эко транс” ХХК-д газар ашиглуулах зөвшөөрөл олгох тухай” 2025 оны А/618 дугаар тушаал/
-Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар
-“Сенчири-5” олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргасан талаар


