Өсвөрийн шатарчдын улсын аваргууд энэ сард тодорно

Монголын шатрын холбооноос өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сард зохион байгуулна.

Хөвгүүдийн 57, охидын 51 дэх удаагийн тэмцээн гуравдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод “Корпорэйт конвеншин центр”-т зохион байгуулагдахаар болсон байна.

Тэмцээнд аймагт 1-3-р байр эзэлсэн шатарчид болон нийслэлд эхний 20-д багтсан шатарчид оролцох эрхтэй.

Энэхүү тэмцээнээс 2026 оны өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх шатарчид тодорно.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд bolloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг сайтын зүгээс устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Их уншсан


Мэдээлэл хуулбарлах хориотой, бүх эрх хуулиар хамгаалагдсан.